2025 оны 5-р сарын 17-ноос 30-ны хооронд ТАЙВАНИЙН ШИНЭ ТАЙПЕЙ ХОТОД, ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН НААДАМ БОЛНО.
Албан ёсоор олон төрлийн спортын оролцоотой дэлхийн хамгийн том наадам болох тус наадам өмнө нь Канад, Итали, Австрали, Дани, Шинэ Зеландад зохион байгуулагдсны дараа 2025 онд 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Тайвань 2023 онд Өмнөд Солонгост болох Ази Номхон Далайн Мастеруудын Наадмын дараа бүс нутагтаа Мастерын спортын наадмыг үргэлжлүүлэх гэж байна.
IMGA-ийн Гүйцэтгэх захирал Йенс В Холм хэлэхдээ: “Тайбэй болон Шинэ Тайбэй хотыг сонгосон нь бүс нутаг дахь бидний стратегийн байр суурийг бэхжүүлж, Мастер спортыг олон улсад хөгжүүлэх эрхэм зорилгыг үргэлжлүүлэхэд тусална.
Хүн ам нь хөгширч байгаа энэ үед спорт нь урт хугацааны эрүүл мэндийг сахихаас гадна үе үеийн нийгэмд нэгдэх хэрэгсэл болдог гэдгийг Зүүн Азийн олон засгийн газар ойлгодог. Хэрэв бид эдгээр зорилгодоо хүрч, нэгэн зэрэг Тайваний гайхамшигт үзэсгэлэнг үзэж чадвал хүн бүр ялагч болно.”