Насанд хүрэгчдийн УАШТ-2025

2025 оны Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцэээн Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын бассейнд 01 сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус тэмцээн нь эрэгтэй эмэгтэй тамирчид тус бүр 17 төрөл зайд өрсөлдөх бол багийн буухианы 12 төрөл зайн уралдаан зохион байгуулагдана.  Нийт 48 багц медалийн төлөө усчид маань ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 08 сард МУССХ-ны Удирдах зөвлөлөөс баталсан “Тэмцээний дүрэм”-ийн хүрээнд анх удаа зохион байгуулах гэж байна.

Мөн энэ удаагийн тэмцээнийг анх удаа 4 хоногийн турш зохион байгуулж байгаа нь тамирчдын ачааллыг багасгаж  илүү өндөр амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.

 

Тэмцээний удирдамжийг хавсралтаас татаж авна уу