2024 оны 05 сарын 23-25-ны хооронд Улаанбаатар хотноо Олон улсын усан спортын холбоо (World Aquatics)-ны Олон улсын шүүгчдийн 1 дүгээр түвшний сургалт зохион байгуулагдана.
Энэхүү сургалтанд Монгол улсыг төлөөлөн нийт 28 оролцогч сонгогдсон бөгөөд БНСУ-аас 1 оролцогч оролцохоор бүртгүүлсэн байна.
Сургалтыг Дэлхийн усан спортын холбооны сургагч багш Vadim Akhmadiev удирдан явуулна.