“Эрдэнэт-2026” Усанд сэлэлтийн залуучуудын УАШТ

“Эрдэнэт-2026” усанд сэлэлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 сарын 09-11-ний өдрүүдэд Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборын бассейнд зохион байгуулагдана.

Тус тэмцээнийг анх удаа Залуучуудын насны ангилалаар зохион байгуулж байгаа бөгөөд 13-18 насны тамирчид оролцох боломжтой.

1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн: МУССХ-ны “Залуучуудын УАШТ-2026” усанд сэлэлтийн тэмцээн
Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2026.04.09-2025.04.11
Байршил: Эрдэнэт хот, Эрдэнэт ТӨҮГ-ын Спорт цогцолборын бассейн

2. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2.1. МУССХ-ны “Залуучуудын УАШТ-2026” усанд сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны
Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
2.2. Тэмцээнийг ганцаарчилсан болон багийн буухиа төрлөөр зохион байгуулна. Буухиа
уралдааны зай төрөл тус бүрт 1 клубээс 1 буухиа баг л оролцох эрхтэй.

3. НАСНЫ АНГИЛАЛ
3.1 Насны бүлэг: 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас
3.2 Насны бүлгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно
3.3 Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө
3.4 Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан
шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн
зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.