Монголын усан спорт сонирхогчдын холбооны “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом-2025” тэмцээн 2025 оны 11 сарын 06-09-ны хооронд Баянгол дүүргийн БТСХ-ны бассейнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 31 клубын 623 тамирчин оролцсон бөгөөд шилдэг эмэгтэй тамирчнаар “Альфа” клубын тамирчин Батбодын Маргад 9 алтан медаль, 1 Мөнгөн медаль хүртэж 48 оноогоор шалгарсан бол Эрэгтэй шилдэг тамирчнаар “We Aquatics” клубын тамирчин Батбаярын Энхтамир 14 Алтан медаль, 4 рекорд амжилтыг шинэчлэн тогтоож 78 оноогоор шалгарлаа. Мөн “Альфа“ клубын тамирчин Батсүхийн Хандармаа Спортын дэд мастерын болзлыг биелүүллээ.

Багийн дүнгээр “Альфа” клуб 57 алт, 33 Мөнгө, 31 хүрэл медалийн амжилтаар Ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо. 2 дугаар байранд “We Aquatics” клуб 37 алт, 30 мөнгө, 26 хүрэл меадлиар шалгарсан бол 3 дугаар байранд “Сэлэм загас” клуб 17 алт, 29 мөнгө, 22 хүрэл медалиар шалгарлаа.

Тус тэмцээний шилдэг эрэгтэй тамирчин Б.Энхтамир 4 төрөл зайд Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон амжилтыг гаргалаа.
