Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцэээн

2024 оны Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцэээн Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газрын бассейнд 01 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус тэмцээн нь эрэгтэй эмэгтэй тамирчид тус бүр 17 төрөл зайд өрсөлдөх бол багийн буухианы 10 төрөл зайн уралдаан зохион байгуулагдана.  Нийт 44 багц медалийн төлөө усчид маань ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 08 сард МУССХ-ны Удирдах зөвлөлөөс баталсан “Тэмцээний дүрэм”-ийн хүрээнд анх удаа зохион байгуулах гэж байна.

Мөн энэ удаагийн тэмцээнийг Өмнөговь аймгийн уугуул, Монголын усан спортын анхны Спортын мастер, МУССХ-ны Дэд Ерөнхийлөгч Р.Бадрахын нэрэмжит болгон зохион байгуулах болсон нь энэ тэмцээний бас нэгэн онцлог болж байгаа юм.

 

Тэмцээний удирдамжийг хавсралтаас татаж авна уу