Мастерсын Улсын аварга шалгаруулах тэмцээн

2024 оны Мастерсын Улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2024 оны 06 сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өвөрхангай аймгийн Усан Спорт Сургалтын төв нь  усан спортын улсын чанартай тэмцээнийг анх удаа хүлээн авах болсон нь тус орон нутагт усанд сэлэлтийн спортыг сурталчлах чухал алхам болох юм.

Мастерсын тамирчид мааань 25-29 нас, 30-34 нас, 35-39 нас, 40-44 нас, 45-49 нас, 50-54 нас, 55-59 нас, 60-64 нас, 65-аас дээс нас гэсэн нийт 9 насны ангилалд өрсөлдөнө.

Мөн энэ жилийн Мастерсын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дундын зай буюу 200м болон 400м зайн төрлүүд нэмэгдэн орж байгаа нь тамирчдын маань чансааг шалгах нэгэн сорилт болж байна.

 

Тэмцээний Удирдамжийг хавсралтаас татаж авна уу