Монголын усан спорт сонирхогчдын холбоо (Mongolia Aquatics) 2024 оны 06 сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Үндэсний дасгалжуулагчдын сургалтаа зохион байгуулна.
Энэхүү сургалтанд холбооны гишүүн клуб байгууллагуудыг төлөөлөн нийт 30 дасгалжуулагчийг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Сургалтанд хамрагдах дасгалжуулагчдын 60 гаруй хувийг хөдөө орон нутгийн бассейн, усан спорт сургалтын төвүүдийн дасгалжуулагчид бүрдүүлж байгаа нь холбооны зүгээс нийт гишүүддээ жигд хүртээмжтэй үйлчлэх бодлогын нэгэн илэрхийлэл болж байгаа юм.
Дээрхи сургалтыг Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics)-ны сургагч багш Can Onsoy удирдан явуулна.
Мөн энэхүү сургалтыг Olympic Solidarity хөтөлбөр, Монголын Үндэсний Олимпийн хороо болон Дэлхийн усан спортын холбооны дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулах юм.