НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Байгууллагын нэр: ”Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо”, товчлол нь МУССХ (цаашид ”Холбоо” гэх), англи хэлээр: Mongolian Amateur Swimming Federation, товчлол нь MASF.

 

 

 

 

 

 

 

1.2 Байгуулагдсан он, сар, өдөр: 1991 оны 01-р сарын 01-ний өдөр

1.3 Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-48/1 , ”Капитал хауз”—ын 1 дүгээр давхар

1.4 Холбоо нь усан спортыг сонирхогч, хичээллэгч, дэмжигчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, гишүүнчлэлтэй, Монгол Улсад усан спортыг хөгжүүлэх үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн.

1.5 Холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

МУССХ нь Дэлхийн усан спортын холбоо буюу World Aquatics-ын Үндэсний гишүүн байгууллага бөгөөд тус холбооны Монголын Үндэсний гишүүн холбооны таних тэмдгийг доорхи байдлаар загварчилсан.