• Монгол Улсад усан спортыг эрчимтэй хөгжүүлэх, энэ спортод Монгол хүний оролцоог нэмэгдүүлэх, олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд өрсөлдөх амжилт гapгax боломжийг нэмэгдүүлэх, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, усан спортоор эх орноо олон улсад сурталчлах нь Холбооны эрхэм зорилго болно.
  • Усан спортыг сонирхогч, хичээллэгч, дэмжигчдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдан чиглүүлнэ.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах санал, санаачлагыг хөхүүлэн дэмжиж, олон улсын туршлагаас суралцаж, Монгол хүний онцлогт тохирсон сургалт, дасгалжуулалтын шинэ аргачлалыг бий болгон хэрэгжүүлнэ.
  • Дасгалжуулагч, тамирчин бэлтгэх сургалт дасгалжуулалтыг явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Дотоодод бүх шатны тэмцээнийг зохион байгуулж, өндөр зэрэглэлийн, дэлхийн түвшинд амжилт гаргахуйц тамирчдыг бэлтгэж, олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд оролцуулна.
  • Усан спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд сонирхогч, хичээллэгчдийн дунд сургалт, хүмүүжлийн ажлыг тогтмол зохион явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
  • World Aquatics (Дэлхийн усан спортын холбоо) болон Asia Aquatics (Азийн усан спортын холбоо), бусад олон улс, гадаадын байгууллагуудтай усан спортыг хөгжүүлэх, материаллаг  баазыг  бэхжүүлэх  чиглэлээр  хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд гадаад бодлого чиглэгдэнэ.
  • Холбооны бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гадаадын хандивлагч байгууллага, хувь хүмүүстэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллана.