• Ёс зүйн зөвлөл:
    • Холбооны гишүүдийн ёс суртахууны харилцааг зохицуулж, тэдний дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоон ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, Холбооны гишүүдийн нэр төрийг хамгаалах үүрэгтэй. Холбооны ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд дүрмийг Ёс зүйн зөвлөлөөс санал болгосоноор Удирдах зөвлөл батална.

13.42. Ёс зүйн зөвлөлийг Удирдах зөвлөлөөс байгуулна.

13.4.3. Ёс зүйн зөвлөл нь дотоод журмаа Удирдах зөвлөлөөр батлуулан мөрдлөг болгож ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд 5 (тав) хүний нэрийг дэвшүүлж, бүрэлдэхүүнээсээ даргаа нууцаар санал хураан сонгон, Удирдах зөвлөлөөр батлуулна.