Анхны олон улсын тэмцээний шүүгч

Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ. МУССХ-ны “Шүүгчдийн зөвлөл”-ийн гишүүн Д.Тэмүүлэн БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан усанд сэлэлтийн Дэлхийн цомын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд тэрээр Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнийг шүүсэн анхны Монголын шүүгч хэмээн түүхэн хуудсанд бичигдлээ.

Монголын усанд сэлэлтийн спортын шүүгчдийн ур чадвар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь үе үеийн шүүгчдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм.

Холбооны нийт шүүгчдийн бүрэлдэхүүн болон Д.Тэмүүлэндээ баяр хүргэж, амжилт хүсье.