БНСУ-ын Инчеон хотод “Дэлхийн цом-2024” усанд сэлэлтийн цуврал тэмцээний 2 дахь хэсэг 2024 оны 10 сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Инчеоны цувралд Монголын усчид маань амжилттай оролцож улсын рекорд амжилтаа 6 зай төрөлд шинэчлэн тогтоосон амжилт гаргалаа.
Дэлхийн цувралын 3 дахь хэсэг 10 сарын 31-нээс 11 сарын 02-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдана. Дэлхийн цомын эхний 2 цувралын нийлбэр дүнгээр эрэгтэй төрөлд Францын тамирчин Leon Marchand 116.4 оноо,
эмэгтэй төрөлд АНУ-ын тамирчин Regan Smith 118.4 оноогоор тэргүүлж байна.
Тамирчдынхаа дараагийн тэмцээн уралдаануудад өндөр амжилт хүсье.