Азийн Олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 25-наас 12 дугаар сарын 01-ны өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо сургалт семинар зохиогдох бөгөөд уг сургалтад усанд сэлэлтийн спортын дасгалжуулагч Э.Хулан болон шүүгч Д. Тэмүүлэн нар хамрагдах юм.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр хөтөлбөрт хамрагдах шүүгч, дасгалжуулагчдыг Олимпик хауст хүлээн авч амжилт хүслээ.
Э.Хулан, Д.Тэмүүлэн нартаа амжилт хүсье.