ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ НАР ХАМРАГДАНА

Азийн Олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 25-наас 12 дугаар сарын 01-ны өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо сургалт семинар зохиогдох бөгөөд уг сургалтад усанд сэлэлтийн спортын дасгалжуулагч Э.Хулан болон  шүүгч Д. Тэмүүлэн нар хамрагдах юм.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр хөтөлбөрт хамрагдах шүүгч, дасгалжуулагчдыг Олимпик хауст хүлээн авч амжилт хүслээ.

Э.Хулан, Д.Тэмүүлэн нартаа амжилт хүсье.