PAN PACIFIC MASTERS GAMES 2024
13 дахь удаагийн Номхон Далайн орнуудын Мастерсын Наадам нь Австралийн үзэсгэлэнт Голд Кост хотод 2024 оны 11 сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 45 спортын төрөлд 15,000 гаруй тамирчид оролцлоо.
Усан спортын төрөлд Австралийн Мастерсын клубууд болон Монгол, Япон, Хятад, Энэтхэг зэрэг 10 орны 550 гаруй тамирчид өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 12 тамирчин оролцсноос RE/MAX Swimming клубын тамирчин ОУХМ М.Дэлгэрхүү Номхон далайн орнуудын усан сэлэлтийн 50м өврөөр даллах төрөлд 18 жил эвдэгдээгүй рекордыг шинэчиллээ.
RE/MAX Swimming клубын тамирчин ОУХМ М.Дэлгэрхүү 3 алт, 2 мөнгө,1 хүрэл медаль
RE/MAX Swimming клубын тамирчин Э.Оюун-Эрдэнэ 1 алт, 1 хүрэл медаль
RE/MAX Swimming клубын тамирчин Д.Мөнхжаргал 1 алт 2 хүрэл медаль
RE/MAX Swimming клубын тамирчин Г.Алтансүх 1 хүрэл
RE/MAX Swimming клубын тамирчин Б.Батсайхан 1 мөнгө
Нийт 13 медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье.