ДОПИНГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 12 сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар “МУССХ-ны Допингийн эсрэг дүрэм”-ийг баталсан билээ. Энэхүү дзрмийг сурталчлан таниулах, допингийн талаарх бодит мэдээллийг олгох зорилгоор 2025 оны 01 сарын 08-ны өдөр Монголын усан спорт сонирхогчдын холбоо тамирчид, дасгалжуулагчдынхаа дунд Допингийн эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Сургалтын Допингийн эсрэг үндэсний төвийн мэрэгжилтнүүд, сургагч багш нар удирдан явууллаа. Ёс зүй, шударга өрсөлдөөн бол спортын хамгийн үнэт зүйл юм.