Монголын усан спорт сонирхогчдын усанд сэлэлтийн 2025 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо 2025 оны 01 сарын 22-25-ны хооронд 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнийг МУССХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Э.Золзаяагаар ахлуулсан шүүгчдийн баг шүүсэн бөгөөд Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар бүх талаар дэмжин оролцлоо. Мөн өдөр тутмын мэдээ сурвалжлага болон тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэх ажлыг MNB-Спорт сувгийн баг хариуцан ажиллалаа.
Тэмцээний багийн дүнгээр:
Монгол улсын Рекорд амжилтыг:
Алс зүүн хязгаар нутагт Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зорин ирж оролцсон нийт баг тамирчдадаа гүн талархал илэрхийлж, энэ жилийн дараа дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.