Э.Эрхэс ДАШТ-ий В цагийг биелүүлсэн анхны эрэгтэй тамирчин боллоо

“60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP тэмцээнд оролцсон Сэлэм загас клубын тамирчин Э.Эрхэс 50м араар даллах сэлэлтээр 25,79 секунд амжилтыг үзүүлж 2025 оны 7 сард Сингапур улсад болох Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний “В” стандарт цагийн болзлыг биелүүлж Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


200м Араар даллахын сэлэлтийн төрөлд 2:10.03 минутын амжилтаар Алтан медаль,
Мөн 50м мэлхий сэлэлтээр 29.08 амжилтыг үзүүлж Монголын үндэсний рекорд амжилтыг шинэчлэн тогтоож Хүрэл медаль,
100м араар даллах сэлэлтээр 57.50 амжилтыг үзүүлж Монголын үндэсний рекорд амжилтыг дахин шинэчлэн тогтоож Алтан медаль,
200м Холимог сэлэлтийн төрөл 2:09.11 минутын амжилтаар Мөнгөн медаль хүртлээ.


Э. Эрхэс нь Дэлхийн аваргын В цагийг биелүүлсэн анхны эрэгтэй тамирчин болсон бөгөөд энэ амжилтаараа Монголын усан спорт сонирхогчдын холбооны мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 1,300,000 төгрөгийн урамшууллыг авах эрхтэй болж байна. Тамирчныхаа дараагийн тэмцээнүүдэд өндөр амжилт хүсье.