Усанд сэлэлтийн Өсвөр үе-Залуучуудын УАШТ-2025 өндөрлөлөө

Монголын усан спорт сонирхогчдын холбооны Усанд сэлэлтийн Өсвөр үе-Залуучуудын УАШТ-2025 Эрдэнэт хотын Хангарьд спорт ордны бассейнд 2025 оны 04 сарын 09-12 өдрүүдэд амжилттай зохион байгуулагаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 31 клубийн 600 гаруй тамирчид 4 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд усан спортыг сонирхон хичээллэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь тэмцээний зохион байгуулалтын уламжлалт арга барилыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг бидэнд сануулсан тэмцээн болж өнгөрлөө.
Тамирчид маань 7-12 болон 13-18 насны ангилалд өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр:
Альфа-Орчлон клуб – Алт-29, Мөнгө-37, Хүрэл – 27 хүртэж багийн дүнгээр Нэгдүгээр байр,
Сэлэм загас клуб Алт-28, Мөнгө-19, Хүрэл-26 медалиар Хоёрдугаар байр,
GoDo & Хилэм клуб Алт-28, Мөнгө-19, Хүрэл-12 медалиар Гуравдугаар байр эзэллээ.
Ивээн тэтгэгч байгууллагын шагнал буюу “Ирээдүйтэй тамирчны шагнал”-ыг GoDo & Хилэм клубын тамирчин Н.Билгүүн хүртлээ.
Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.