Б.Энхтамир Монгол улсын дээд амжилтыг 3 удаа шинэчлэн тогтоолоо

2025 оны 04 сарын 21-24 өдрүүдэд зохион байгуулагдсан AUSTRALIAN OPEN CHAMPIONSHIPS тэмцээнд ОУХМ Б. Энхтамир амжилттай оролцож 3 төрөл зайд МУ-ын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэмцээний сүүлийн өдөр 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр AGE FINAL -д уралдаж 50секунд 49долын амжилтаар уралдаж 50м бассейны Монгол Улсын Рекорд Амжилтыг шинэчлэн тогтоолоо. Б.Энхтамиртаа баяр хүргэж амжилт хүсье.