Монголын хүүхдийн спортын зуны 8 дугаар наадмын усанд сэлэлтийн тэмцээн 2025 оны 05 сарын 30-наас 6 сарын 1-ны хооронд Төс бассейнд 3 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Урьдчилсан шатнаас шалгарсан 15 аймаг дүүргийн 111 тамирчин 19 төрөл зайд хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Багийн дүнгээр
1 дүгээр байранд Хан-Уул дүүргийн усанд баг 16 Алт, 11 Мөнгө, 11 Мөнгө, 11 Хүрэл медаль хүртсэн амжилтаар
2 дугаар байранд Орхон аймгийн баг 3 Алт, 2 Мөнгө, 2 Хүрэл медаль хүртсэн амжилтаар,
3 дугаар байранд Баянгол дүүргийн баг 4 Мөнгө, 2 Хүрэл медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарсан байна.
Тэмцээний хувийн/буухиа гараанд ОУХМ Э.Эрхэс нийт 10 Алтан медаль хүртэж 2023 онд зохион байгуулагдсан Хүүхдийн спортын зуны 7 дугаар наадамд гаргасан амжилтаа дахин баталлаа.
Мөн тус тэмцээний үеэр Монгол улсын рекорд амжилт 9 удаа шинэчлэгдэн тогтоогдсон бөгөөд 7 рекордыг нь ОУХМ Э.Эрхэс хувийн гараандаа шинэчлэн тогтоосон байна.
Хүүхдийн спортын зуны наадамдаа амжилттай оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж улам өндөр амжилтыг хүсье.