Монголын усан спорт сонирхогчдын холбооны 2025 оны усанд сэлэлтийн Мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 06 сарын 07-08-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 байгууллага клубын нийт 178 тамирчин оролцсон нь Мастерсын тамирчдын тоо хурдацтай нэмэгдэж байгааг харууллаа. Тэмцээн 9 насны ангилалд эрэгтэй эмэгтэй 12 төрөл зайд зохион байгуулагдсан юм.
Тэмцээний багийн дүнгээр “Remax swimming club” – 73 алт, 45 мөнгө, 45 хүрэл медаль хүртэж Нэгдүгээр байр эзэлсэн бол
“SS Swimming club” – 42 алт, 36 мөнгө, 17 хүрэл медалиар Хоёрдугаар байр, “
Хангарьд клуб”- 34 алт, 30 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж Гуравдугаар байр эзэлсэн байна.
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.