Монголын усан спортын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ
“Сингапур-2025” усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид анх удаа Open water буюу Задгай усанд сэлэлтийн төрөлд 4 х 1500 метрийн багийн буухиа төрөлд оролцлоо.

Энэхүү тэмцээнд Спортын мастер Г.Сугар, Спортын мастер А. Алтаннар, Спортын мастер Т.Анунгоо, Спортын дэд мастер Г.Майдар нар Дасгалжуулагч Ц. Баяраа, Э.Дэмүүл нарын удирдлага доор өрсөлдсөн юм.
Тамирчид маань буухиа уралдаанаа 1 цаг 31 минут 48 секундын амжилтаар өндөрлүүлж энэхүү төрөл зайд Монгол улсын рекорд амжилтыг шинээр бүртгүүлээ.
Задгай усанд сэлэлтийн төрөлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчид, багийн хамт олон, эцэг эх, асран хамгаалагчдад нь халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
Тамирчны алдар хямдхан олдоогүй.