Дэлхийн оюутан залуусын зуны спортын наадам 2025 буюу FISU WORLD UNIVERSITY GAMES SUMMER 2025 тэмцээнд Монголын усанд сэлэлтийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд эхний 5 өдрийн байдлаар олон сайхан амжилтыг гаргаад байна.
Герман улсын Берлин хотод зохион байгуулагдаж байгаа усанд сэлэлтийн тэмцээний 2 дахь өдөр ОУХМастер Б.Энхтамир 200м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 1:50.26 амжилтаар 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэмцээний 3 дахь өдөр ОУХМастер У.Бэлгүдэй 200м далайн гахай сэлэлтийн төрөлд 2:14.73 амжилтыг үзүүлэн 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бол өнөөдөр 100м далайн гахай сэлэлтийн төрөлд 58.23 секундын амжилтыг үзүүлэн 2015 оноос хойш 10 жил эвдэгдээгүй байсан рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон гайхалтай амжилтыг гаргалаа.
Тэмцээнд оролцож байгаа Монголын усанд сэлэлтийн баг хамт олонд баяр хүргэж дараагийн гараануудад нь өндөр амжилт хүсье.