Монголын усанд сэлэлтийн баг 3 дугаар байранд орлоо

Монголын усанд сэлэлтийн баг тамирчид 2025 оны 09-р сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Далянь хотод зохион байгуулагдсан Олон улсын усанд сэлэлтийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Тус тэмцээн 34 багийн 680 гаруй өсвөрийн тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Монголын баг тамирчид 20 алтан медаль, 17 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр 3 дугаар байранд шалгарч бахдам амжилтыг гаргалаа.

Баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Тамирчны алдар хямдхан олдоогүй.