БАХРЕЙН 2025: УСАН СПОРТЫН ТАМИРЧИН Э.ЭРХЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ “Бахрейн-2025” Азийн залуучуудын 3 дугаар наадмын усанд сэлэлтийн төрөлд усан спортын ОУХМ Энхтөрийн Эрхэс 50м араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн нь Монголын усан спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт боллоо. 50м араар даллах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд тамирчин Э. Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн юм. Энэхүү төрөлд Сингапур улсын тамирчин Чан Тэдд 25.79секунд үзүүлэлтээр тэргүүлж, АОЗ-ийн Залуучуудын наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон бол хүрэл медалийг Хятадын Тайпэйн Чанг Кай-юүэ 26.17секундын амжилтаар авлаа.

Мөн СМ Э.Энхмэнд 100м мэлхий сэлэлтээр 1:04.77 амжилтыг үзүүлж 50м бассейны Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож финалын гараанд 4 дүгээр байранд шалгарсан сайхан амжилтыг гаргасан юм.

“Бахрейн-2025” Азийн залуучуудын 3 дугаар наадмын усанд сэлэлтийн төрөлд Монголын усанд сэлэлтийн шилдэг 18 залуу тамирчин 4 дасгалжуулагчийн хамт оролцсон юм.




