Э.МАРАЛ ОУ-ЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

SS Swimming Club-ын усанд сэлэлтийн багш Э.Марал нь Discover Water Country Leads Training Course-д амжилттай суралцаад албан ёсны эрхийн сертификатаа гардан авлаа.

2025.11.13-18 өдрүүдэд Энэтхэг улсын Бхубанешвар хотноо болсон World Aquatics-ийн зохион байгуулдаг
Discover Water – Country Leads’ Training Course (Asia) сургалтад амжилттай суралцлаа.
Энэхүү сургалтаар:
✔ Discover Water хөтөлбөрийг Монголд албан ёсоор хэрэгжүүлэх эрх
✔ Дэлхийн стандартад нийцсэн мэдлэг, арга зүй
✔ Хүүхдийн усны аюулгүй байдал, усанд дасгалжуулах сургалтын шинэ тогтолцоо
✔ Хүүхдийн усны аюулгүй байдал
✔ Physical literacy буюу хөдөлгөөний боловсрол
✔ Хөтөлбөрийг улс орондоо нэвтрүүлэх удирдлагын аргачлал
зэрэг бүх чиглэлээр улс орны удирдах багш нарыг бэлтгэдэг онцгой сургалт юм.


🔹 Discover Water хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх боломж бүрдлээ
🔹 6–12 насны хүүхдүүдэд усанд дасгах олон улсын тогтолцоог нэвтрүүлнэ
🔹 Усны айдас бууруулах, усанд тэсвэртэй болгох, өөртөө итгэх чадвар нэмэгдүүлнэ
🔹 Тусгай хэрэгцээтэй болон анхан шатны хүүхдэд илүү хүртээмжтэй сургалтуудыг орох болно.