Монголын Усан Спортын Сонирхогчдын холбооны 2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газрын бассейнд 2024 оны 01 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 15 багийн 104 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.
Энэ жил тус тэмцээнийг МУССХ-ны Дэд ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн уугуул иргэн усан спортын анхны спортын мастер Р. Бадрахын нэрэмжит болгон зохион байгуулах юм.
Тус тэмцээнийг зохион байгуулах ажилд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн спортын газрын хамт олон, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх”Нутгийн хишиг” ТББ-ууд хамтран ажиллаж байна.