“Бөртэ чоно 2025” Наадмын шилдэг холбоо

Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо “Бөртэ Чоно 2025” наадмын Олимпын төрлийн Шилдэг спортын холбоогоор шалгарлаа.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь манай холбооны удирдлага, тамирчид, гишүүн клубууд, дасгалжуулагчид, шүүгчид, мэргэжлийн зөвлөлүүд, гишүүд дэмжигчдийн маань нэгдмэл зорилго, тууштай хөдөлмөрийн үр дүн юм. Бид үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтаа ил тод, нээлттэй зарчмаар зохион байгуулж, гишүүд, дэмжигчиддээ ойртон ажиллах, тэдэнд хүртээмжтэй үйлчлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Түүнчлэн холбооны засаглалыг шинэ түвшинд гаргах зорилтоо амжилттай хэрэгжүүлж буй нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үндэс болсон гэж үзэж байна.
Монголын усан спортын хөгжлийн төлөөх эрхэм зорилгод хамтран зүтгэж буй нийт хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Монголын усан спорт сонирхогчдын холбоо