“БӨРТЭ ЧОНО-2025” НААДМЫН ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН ОУХМ ЭНХТӨРИЙН ЭРХЭС
2025 оны онцлох амжилтууд:
1. Азийн залуучуудын наадмаас Мөнгөн медаль хүртэж Монгол Улсын усан спортын түүхэн дэх хамгийн том амжилтыг гаргасан.
2. Монголын Хүүхдийн зуны спортын наадмын түүхэн дэх хамгийн олон Алтан медаль буюу 2 наадамд нийт 23 алтан медаль хүртсэн.
3. 2025 онд Монгол улсын рекорд амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоосон.
4. Усанд сэлэлтийн Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцох Эрхийн цагийг биелүүлсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болсон.
5. Дотоодын болон олон улсын тамцээнүүдэд амжилттай оролцож Алт, Мөнгө , Хүрэл медалиудыг хүртсэн.
Монголын усан спортын түүхэнд анхны ‘Бөртэ Чоно’ наадмын цомын эзэн болсон Э. Эрхэсдээ халуун баяр хүргэе.