Э.Ариунтамир Монгол улсын рекордыг 2 удаа шинэчлэн тогтоолоо

Унгар улсад 2025 оны 12 сарын 13–14-ний өдрүүдэд “BVSC CUP-2025” тэмцээн BVSC Laky Károly усан спортын ордны 50 метрийн бассейнд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Унгар улсад Дэлхийн усан спортын холбооны хөтөлбөрт хамрагдан бэлтгэл хийж буй ОУХМ Э.Ариунтамир амжилттай оролцлоо. Тэрээр тэмцээний эхний өдөр араар даллах сэлэлтийн 50 метрийн зайд 29.94 секунд, хоёр дахь өдөр 100 метрийн зайд 1:05.11 минутын амжилтыг үзүүлж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

ОУХМ Э.Ариунтамиртаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.