Насанд хүрэгчдийн УАШТ-2026

2026 оны Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн УАШТ 2026 оны 01 сарын 08-11-ний өдрүүдэд Улбаанбаатар хот, Төв бассейнд зохион байгуулагдана.

Монгол улсын шилдэг тамирчид оролцдог хамгийн өндөр зэрэглэлийн энэхүү тэмцээнд 20 клубын 123 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

3 жилийн турш засварын ажилтай байсан Төс бассейн шинэчлэгдсэн дүр төрхтэйгөөр энэхүү тэмцээнийг дахин хүлээн авч байгаа нь нэгэн онцлог юм.

Мөн энэ жилийн тэмцээнийг Монголын үндэсний бүтээн байгуулагч компаниуд болох “Энержи ресурс” ХК, “Ремакс Монголиа” ХХХ, “MCS Estates” ХХК болон “Боса Импекс” ХХК-ууд ивээн тэтгэж оролцож байна. Их спорт, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжин ажилласан ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлалаа.