Усан спортын хөгжилд хувь нэмрээ оруулах дахин нэгэн байгууламж үүд хаалгаа нээхэд бэлэн боллоо.
СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын төвийн гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллажээ. Тус төв нь усан бассейн, фитнес, боулинг, болон 62 автомашины зогсоолтой. Усан бассейн нь 220 хүний суудалтай, таван замтай бөгөөд бүх насныхан хичээллэх боломжтой аж.

Энэхүү “Усан спорт сургалтын төвийн ажил 2022 онд анх эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хоёр дахь усан бассейнтай болж байна.