Мастерсын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

МОНГОЛЫН УСАН СПОРТ СОНИРХОГЧДЫН ХОЛБООНЫ ТАМИРЧИД “OPEN MASTERS GAMES ABU DHABI 2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО.

Холбооны гишүүн “Remax Mongolia” усанд сэлэлтийн клубын тамирчин Ц.Энх-Амгалан:
200м Далайн гахай сэлэлт – Мөнгөн медаль
200м Мэлхий сэлэлт – Хүрэл медаль
50м × 4 Холимог буухиа – Хүрэл медаль
50м × 4 Өврөөр даллах буухиа – Мөнгөн медаль

“Ган” усанд сэлэлтийн клубын тамирчин Д.Туяа
100м мэлхий сэлэлтээр хүрэл медаль,
100м араар даллах сэлэлтээр мөнгөн медаль,
200м араар даллах сэлэлтээр хүрэл медаль,
200м мэлхий сэлэлтээр мөнгөн медаль тус тус хүртэж,
50м мэлхий сэлэлтээр 4-р байр

Тамирчин Ё.Мөнхдэмбэрэл
100м өврөөр даллах сэлэлтээр өөрийн хувийн амжилтаа 15 сек ахиулж,
50м өврөөр даллах болон 200м мэлхий сэлэлтээр хувийн амжилтаа ахиулан амжилттай оролцлоо.
Олон улсын тавцанд Монгол улсын нэрийг өндөрт өргөж, хичээл зүтгэл, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан тамирчиндаа халуун баяр хүргэе.
Цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!