Дасгалжуулагчдын сургалт зохион байгуулагдлаа

Монголын усан спорт сонирхогчдын холбооны гишүүн “Далайн Хаадууд” клубын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Усанд сэлэлтийн дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх” сургалт 2026 оны 02-р сарын 21-нээс 26-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг World Aquatics (Дэлхийн Усан Спортын Холбоо)-ны зөвлөх багш, дасгалжуулагч Can Onsoy удирдан явуулсан юм. Сургалтад холбооны гишүүн байгууллага, клубуудын нийт 35 дасгалжуулагч хамрагдлаа.

Сургалтад хамрагдаж мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлсэн нийт дасгалжуулагчиддаа баяр хүргэж, сургалтыг амжилттай зохион байгуулсан “Далайн хаадууд” клуб болон дэмжиж ажилласан Төв бассейны хамт олонд талархал илэрхийлье.

Энэхүү сургалт нь холбооны үйл ажиллагаанд гишүүн клубуудын идэвхи санаачлагатай оролцоо ямар чухал үүрэгтэйг харуулсан жишиг арга хэмжээ болсноороо онцлог юм.