2026 оны Усанд сэлэлтийн Залуучуудын УАШТ өндөрлөлөө

Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны 2026 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 сарын 11-13-ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд спорт цогцолбор”-т амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийт 29 клубын 13-18 насны 278 тамирчин оролцож ур чадвараа сорьлоо. Тус тэмцээнд багийн дүнгээр: “Альфа” усанд сэлэлтийн клуб Алт-43, Мөнгө-27, Хүрэл-15 медаль хүртэж 2 дахь жилдээ дараалсан тэмцээний аварга багаар шалгарлаа.

Хоёрдугаар байранд Алт-32, Мөнгө-20, Хүрэл-29 медаль хүртсэн амжилтаар “We Aquatics” клуб шалгарсан бол Гуравдугаар байранд Алт-23, Мөнгө-21, Хүрэл-13 медаль хүртсэн амжилтаар “Сэлэм загас” клуб шалгарсан байна.

Мөн тэмцээний үеэр “Альфа” клубын тамирчин Б.Оргилмаа 100м Өврөөр даллах сэлэлтийн төрөлд 59.51 секундын амжилтаар Спортын мастерын болзлыг хангасан байна.

Тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар ажилласан “Брикланд” ХХК-ны хамт олонд гүн талархал илэрхийлье.

Тэмцээний амжилттай зохион байгуулсан МУССХ-ны Шүүгчдийн бүрэлдэхүүн, MNB Спорт суваг хамт олон, Хангарьд спорт цогцолборын нийт хамт олонд гүн талархал илэрхийлье.

Тэмцээндээ амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье.