Холбооны шинэ гишүүн байгууллага

Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны шинэ гишүүн байгууллага “ГРАНД МЭНШН” ХХК.
Тус компани нь Дэлхийн усан спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг “Arena”, “Speedo”, “Madwave” брэндүүдийн Монгол дах албан ёсны дистрибьютор билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд “ГРАНД МЭНШН” ХХК нь Олон улсын томоохон уралдаан тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг хувцас хэрэглэлээр хангах, дэлхийн өндөр стандартын усан спортын хувцас хэрэглэлийн талаархи үнэн зөв мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, усан спортыг Монгол улсад өргөн дэлгэр хөгжүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллах юм.
“ГРАНД МЭНШН” ХХК нь “Art of Swimwear” салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан усан спортын хувцасны тэргүүлэгч “Агепа” брэндийг Итали улсаас, “Speedo” брэндийг Англи улсаас, “Mad-wave” брэндийг ОХУ улсуудаас албан ёсны дистибютор эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.