Тайланд улсад зохион байгуулагдаж байгаа 12th Asian Age Group Championships буюу Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр ОУХМастер Э.Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 2:19.67 амжилтаар 50м бассейны Монгол улсын РЕКОРД амжилтыг шинэчлэн тогтоож ФИНАЛ-ын гараанд шалгарлаа. Эргэн сануулахад Э.Энхмэнд Филипин улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртэж байсан билээ.

Финалын гараанд Э.Энхмэнд 2:20.44 амжилтаар 5 дугаар байранд шалгарлаа.
Тамирчныхаа дараагийн гараануудад өндөр амжилт хүсье.