Сэлэм загас клубын нэрэмжит тэмцээн 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа

МУССХ-ны гишүүг “Сэлэм загас” клубын нэрэмжит тэмцээн 2026 оны 5 сарын 29-нөөс 6 сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборын усан бассейнд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн 7 + насны ангилалд зохион байгуулагдаж нийт 32 клубын 600 гаруй тамирчин оролцож, өөрсдийн насны ангилалд хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.

Багийн дүнгээр “We Aquatics” клуб 79 алт, 37 мөнгө, 25 хүрэл, нийт 141 медаль хүртэж тэргүүн байрт шалгарлаа. Харин “Альфа” клубын баг 35 алт, 26 мөнгө, 22 хүрэл, нийт 83 медаль хүртэн дэд байрт шалгарсан бол “Сэлэм загас” клубын баг тамирчид 28 алт, 26 мөнгө, 23 хүрэл, нийт 77 медалийн амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа.

Мөн тус тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ-аас тамирчид ирж оролцсон нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг харуулж байна.

4 дэх жилдээ нэрэмжит тэмцээнээ амжилттай зохион байгуулсан “Сэлэм загас” клубын хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.