Тайланд улсын нийслэл Бангкок хотод 2026 оны 07 сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “12th Asian Age Group Championships” буюу “Азийн Өсвөр үе-залуучуудын аварга шалгаруулах тэмцээн”-д 33 улсын 13-18 насны нийт 627 тамирчин өрсөлдөж байна.

Тус тэмцээнд Монголын Өсвөр үе-Залуучуудын насны шилдэг 24 тамирчин 6 дасгалжуулагчийн удирдлага доор оролцож байна.

Монголын багийн хамт олондоо спортын өндөр амжилт хүсье.
