Азийн XX наадамд өрсөлдөх баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний өдрүүдэд 🇯🇵 Айчи муж Нагояа хотод зохион байгуулагдана.
🇲🇳Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөх бол усанд сэлэлтийн төрөлд 34 тамирчин 6 дасгалжуулагч оролцоход бэлэн болоод байна.

Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-гишүүн Х.Булгантуяа, МҮОХ-ны гишүүд, хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов.

Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 гтамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тус наадмын 🇲🇳Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар жагсах юм.

Азийн наадамд оролцох усанд сэлэлтийн баг тамирчдадаа өндөр амжилт хүсье.