D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа

“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа! 🏊‍♀️🏊‍♂️🏆
2026 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд СХД-ийн Усан бассейнд зохион байгуулагдсан “D.BAYARAA CUP-2026” усанд сэлэлтийн тэмцээнд 24 клубын 418 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний онцлох үйл явдлуудаас:
🔹 Тамирчид 25 м болон 50 м-ийн зайн төрлүүдэд өрсөлдсөн нь тус тэмцээний нэгэн онцлог байлаа.
🔹 Монголын Пара усан спортын үндэсний холбооны харааны бэрхшээлтэй 3 тамирчин амжилттай оролцлоо. Тэдний нэг болох Ө.Мөнхтөр Пара Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.


🔹 Special Swimming Academy Mongolia-ийн аутизм болон Даун синдромтой 2 тамирчин тэмцээнд оролцсон нь бидний хувьд онцгой бахархалтай мөч байлаа. Тус академийн тамирчин Ган-Од 2027 онд Чили улсад болох Тусгай Олимпийн наадамд оролцохоор бэлтгэж байна.
🔹 Тэмцээний шүүлтийн чанар, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор VAR системийг амжилттай ашиглаж, тамирчдыг даган бичлэг хийх камераар уралдааны явцыг хянах зэргээр олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулахыг зорин ажиллалаа.
🔹 🔹 Тэмцээний уралдаануудыг үзэгчдэд LIVE шууд дамжуулалтаар хүргэсэн бөгөөд дамжуулалтыг мэргэжлийн, чанарын өндөр түвшинд бэлтгэн хүргэсэн Orgil Media -гийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏


🏆 Багийн нийлбэр дүнгээр:
🥇 1-р байр — We Aquatics Club
🥈 2-р байр — Сэлэм Загас клуб
🥉 3-р байр — Говийн Усчид клуб
👏 SS Swimming Club-ын тамирчид:
🥇 11 алт
🥈 12 мөнгө
🥉 22 хүрэл медаль хүртэж,
нийт 35 медальтайгаар 24 клубээс багийн дүнгээр 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.


Тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, клубууд, эцэг эх, асран хамгаалагчид, шүүгчид, зохион байгуулагчид болон биднийг дэмжин ажилласан бүх байгууллага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️
“D.BAYARAA CUP-2026” — Stronger Every Stroke!