Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны гишүүн “Хангарьд” клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн 2026 оны 9 сарын 10-12 ны хооронд Хангарьд спорт клубын нэрэмжит өсвөрийн АШ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 22 клубын 332 тамирчин оролцсон. Тамирчид 5 насны ангилалд 150 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд Багийн дүнгээр “Алфа” клуб Нэгдүгээр байр,
“Ви акуатикс” клуб Хоёрдугаар байр, “Хангарьд” клуб Гуравдугаар байранд шалгарсан байна. Нийт баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
