МУССХ-ны ээлжит Их хурал хуралдлаа
МОНГОЛЫН УСАН СПОРТ СОНИРХОГЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ХУРАЛДЛАА.
2026 оны 10 сарын 10-ны өдөр Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо (МУССХ)-ны ээлжит Их хурал МҮОХ-ны төв байр Олимпик хаус-д амжилттай зохион байгуулагдлаа.
Их хурлаар МУССХ-ны 2022-2026 оны Үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг сонсохоос гадна Холбооны дүрмийн шинэчилсэн найруулга, 2026-2032 оны Стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.
Мөн шинэ Удирдах бүтцийг сонгох сонгуулийн ажиллагаа зохион байгуулагдаж Холбооны Ерөнхийлөгчөөр Р.Бадрах нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.
Бусад албан тушаалд:
Тэргүүн Дэд Ерөнхийлөгч: Ж.Энхтөр
Дэд Ерөнхийлөгч: Г. Баярмагнай
Дэд Ерөнхийлөгч: Ц. Баяраа
Дэд Ерөнхийлөгч: Ө.Үнэнбүрэн
Дэд Ерөнхийлөгч: С. Сайнбат
Удирдах зөвлөлийн гишүүн: Б. Дуламсүрэн
Удирдах зөвлөлийн гишүүн: Б. Отгончимэг
Удирдах зөвлөлийн гишүүн: Б. Чонцолмаа
Удирдах зөвлөлийн гишүүн: Б. Энхтуул
Удирдах зөвлөлийн гишүүн: С. Содомандах
Удирдах зөвлөлийн гишүүн: М. Од
Удирдах зөвлөлийн гишүүн: Н. Оргил
Удирдах зөвлөлийн гишүүн: П. Учрал
Удирдах зөвлөлийн гишүүн: Т. Зориг
Хяналтын зөвлөлийн гишүүн: А. Энхбаяр
Хяналтын зөвлөлийн гишүүн: Ч. Бумдарь
Хяналтын зөвлөлийн гишүүн: Д. Батсүх нар сонгогдлоо.
2022-2026 онд Холбооны бодлого, үйл ажиллагааг Ерөнхий удирдлагаар ханган ажилласан П. Батсайхан Ерөнхийлөгчтэй Удирдах зөвлөлийн хуучин бүрэлдэхүүнд МУССХ-ны хамт олон болон нийт усан спорт сонирхогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.