“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДМЫН УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД 2 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ.

“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДМЫН УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД 2 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ.
“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам нь 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдана.
Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны арга хэмжээ болж буйгаар онцлог юм.
Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн усанд сэлэлтийн Олон улсын хэмжээний мастер Э.Энхмэнд,
Спортын мастер Б. Оргилмаа нар дасгалжуулагч Г.Занданбалын удирдлага доор оролцоно.