Дэлхийн цомын цуврал тэмцээн өндөрлөлөө

2026 ны Усанд сэлэлтийн Дэлхийн цомын цуврал тэмцээнүүд болох

1-р цуврал – Баку, Азербайжан | 2026 оны 10-р сарын 1–3

2-р цуврал – Ташкент, Узбекистан | 2026 оны 10-р сарын 8–10

3-р цуврал – Астана, Казахстан | 2026 оны 10-р сарын 15–17 зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь Азийн наадмын дараахан зохион байгуулагдаж байгаа томоохон тэмцээн бөгөөд Монголын баг шинэ залуу тамирчдаараа багаа бүрдүүлэн оролцлоо.

Энэхүү тэмцээн нь шинэ залуу тамирчдад өндөр зэрэглэлийн тамирчидтай хамт тэмцээнд оролцох, тэр тусмаа нэг гараанд хамт өрсөлдөх боломжийг олгодогоороо маш онцлог тэмцээн юм.

Мөн тус тэмцээн нь тамирчдын 3 цуврал тэмцээний турш цуглуулсан амжилтыг оноогоор үнэлэн түрүүлсэн тамирчдад 100,000 АМ далларын шагнал олгодгоороо бусад төрлийн тэмцээнээс илүү сонирхол татдаг.

Монголын багийн тамирчид: Спортын мастер Хас-эрдэнэ, Нинжин, Дэд мастер Бадмаараг залуу тамирчин Ганбаяр, Ганцог, Удвал, Маргад, Билгүүн, Данзан нар

Нар дасгалжуулагч Дэмүүл, Шажинтөр, Сугармаа, Бат-Ирээдүй нарын удирдлага доор оролцлоо.