4Х4 УСАН ПОЛОГИЙН АНХДУГААР УАШТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад усан поло спортын хөгжлийг шинээр хөгжүүлэх, тамирчдын ур чадвар, багийн хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой 4х4 усан пологийн Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 07–08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 4 багийн нийт 15 баг оролцож, Улсын аварга хэмээх эрхэм алдрын төлөө хоёр өдрийн турш хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.


Тэмцээний дүн
Хоёр өдрийн турш үргэлжилсэн сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтуудын эцэст дараах багууд медальт байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн төрөл:
1 дүгээр байр – We Aquatics клуб
2 дугаар байр – Сэлэм загас клуб
3 дугаар байр – Legacy клуб
Эрэгтэйчүүдийн төрөл:
1 дүгээр байр – We Aquatics клуб
2 дугаар байр – Усан поло клуб
3 дугаар байр – Legacy клуб


Ийнхүү We Aquatics клуб эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд хоёуланд нь Улсын аваргын алтан медаль хүртсэн нь тэмцээний онцлох амжилтуудын нэг байлаа.
Тэмцээний илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон нэгэн онцлог нь 2026 оны 8 дугаар сард Хорват Улсад зохион байгуулагдсан 4х4 усан пологийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид энэхүү улсын аваргад хүч сорьсон явдал байлаа.


Энэхүү спортыг Монгол улсад хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа, Монголын 4х4 Усан пологийн эрэгтэй багийн дасгалжуулагч Ш.Содгэрэл таньд гүн талархал илэрхийлье.
Мөн энэхүү шинэ төрөлд хүч сорин оролцсон нийт баг тамирчид болон МУССХ-ны Шүүгчдийн баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.


Усан спортын бүх төрлийг Монгол улсад хөгжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье. Монголын Усан Спорт Сохирхогчдын холбоо – Mongolia Aquatics