Монголын усан спортын анхны мастер Р.Бадрах

Р. Бадрах нь 1988 онд Зөвлөлт Холбоот Улсын Киев хотын биеийн тамирын дээд сургуулийн усан сэлэлтийн дасгалжуулагчийн ангийг төгссөн.

1988 оны 03 сарын 29-нд болсон Киев хотын Биеийн тамирын дээд сургуулийн гадаад оюутнуудын усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээний амжилтаараа 1991 онд БНМАУ-ын усан сэлэлтийн анхны ”Спортын мастер” цол зэргийг биелүүлсэн.

Р.Бадрах нь 1991 онд Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоог (МУССХ) үүсгэн байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр “Дэвшил” компанийн захирал Д. Төмөрбаатар, 1992-1995 оны хооронд “Нефьт Имфорт Концерн”-ийн Ерөнхий захирал Ж. Оюунгэрэл нар ажиллаж байжээ.

1993 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан Зүүн Азийн Нэгдүгээр наадам нь Монголын усанд сэлэгчдийн оролцсон анхны гадаадын тэмцээн байсан бөгөөд тус тэмцээнд 4 тамирчинг дасгалжуулан оролцуулж Монголын усан спортын түүхийн нэгэн шинэ хуудсыг бичиж байжээ.

Р.Бадрах нь 1994 онд МУССХ-г Азийн усан спортын холбоонд, 1996 онд ФИНА (Олон улсын усан спортын холбоо) -д элсүүлэх ажлыг зохион байгуулж Монголын усан спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.