Монголын баг тамирчид тэмцээнээ амжилт дүүрэн өндөрлүүллээ

2024 оны 02 сарын 26-29-ний өдрүүдэд Филипин улсын New Clark хотноо зохион байгуулагдсан Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шилдэг 21 залуу тамирчид оролцож тэмцээнээ амжилт дүүрэн өндөрлүүллээ.

Азийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээний (11th Asian Age Group Championships) сүүлийн өдөр дахин гурван тамирчин шигшээ шатанд шалгаран өрсөлдлөө.

Монголын залуучуудын багийн тамирчин ОУХМ Э.Эрхэс 200м араар даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 6-р байранд орлоо.  Энэхүү шигшээ уралдаанд үзүүлсэн амжилтаараа урьдчилсан гараанд өөрийн тогтоогоод байсан Монгол улсын рекорд амжилтыг 2:10.64 минут болгон дахин шинэчлэн тогтоолоо.

Азийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах тэмцээн (11th Asian Age Group Championships)-ий сүүлийн өдөр Монголын залуучуудын багийн тамирчин СМ А.Алтаннар 800м Өврөөр даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 09:54.81 минутын амжилтаар  7-р байранд орлоо.

Азийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах тэмцээн (11th Asian Age Group Championships)-ий сүүлийн өдөр Монголын залуучуудын багийн тамирчин СДМ Н.Билгүүн 50м Далайн гахай сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 27.09 секундын амжилтаар 7-р байр эзэллээ.

Ийнхүү Монголын Өсвөр үе-Залуучуудын баг тэмцээнээ амжилттай өндөрлүүлж Монголын усан спортын түүхэнд бичигдэх анхны Хос Хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, туслан дэмжигч нарт нь баяр хүргэж, амжилт хүсье.